Байнгын хорооны хурал болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна. Тус хуралдаанаар нийт гурван асуудлыг хэлэлцэх ёстой. Үүнд Монгол  Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох юм.

Тус хуралдаанаар Монгол  Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс усны асуудалд онцгой анхаарахгүй бол булаг шанд, гол мөрөн олноороо ширгэж үгүй болж байгаа тул энэ бүхэнд салбарын яам болон байнгын хороо онцгой анхаарах. Аюултай хог хаягдлыг мөн анхаарах. Үлийн цагаан оготнотой тэмцэхэд анхаарах. Мал сүрийн тоо 52 саяд хүрснээр бэлчээрийн даац хүндэрч байгаа. Гэтэл үлийн цагаан оготно мөн бэлчээр сүйтгэж байгаа тул энэ асуудалд улсаас нэгдсэн бодлого гаргаж тэмцэх асуудалд анхаарахгүй бол мал аж ахуй оршин тогтноход хүндрэлтэй болж буйг сануулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top