Охидод тариа тарьж амь насанд нь халдсан гэдэг нь ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур явж буй охидод тариа тарьсны улмаас  амь насаа алдаж буй тухай мэдээлэл фэйсбүүкээр түгж олныг цочирдуулсан билээ. Тэгвэл дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогдсон байна. Болсон үйл явдал нь нэгэн үйлчилгээний газрын ажилтан захирлаасаа чөлөө авах гэж "миний дүү бусдад хорлогдон тариа хийлгүүлсний улмаас амь насаа алдсан юм. Иймд цалингийн урьдчилгаа болон чөлөө өгнө үү" гэж хэлснийг нь хамт ажилладаг ажилтнууд нь сонсож дэгсдүүлэн худал мэдээлэл тараах гол эх сурвалж болсон байна. Улмаар олон нийтийн сүлжээгээр янз бүрээр худлаа мэдээлэл гарсныг иргэн Э өөрийн фэйсбүүкээр дамжуулан жинхэнэ үйл явдал мэт бусдад тарааж, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ уучлал хүссэн юм. Цагдаагийн байгууллагаас энэ мэдээлэлтэй холбоотой иргэн Э болон үйлчилгээний газрын ажилтан, түүний орон нутагт байдаг гэр бүлийн хүмүүсийг шалгаж байна. Иргэд та бүхэн өөрсдийн фэйсбүүк болон бусад олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Гана (107.77.83.63) 2015 оны 04 сарын 07

Бас дашрамд хэлхэд худлаа мэдээлэл болон давс нэмж нийтлэгч сэтгvvлч хэвлэл мэдээллийнхэнд хяналт тавьж хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
Гана (107.77.83.63) 2015 оны 04 сарын 07

Хvний сэтгэл санаа оюун ухаанаар тоглож багаа энэ худлаа мэдээлэл тараагч нарт хуулийн хариуцлага хvлээлгэж арга хэмжээ авах хэрэгтэй л дээ Энэ бол ноцтой хэрэгт тооцогдох естой гэж vзэж байна

0  |  0
Jaagii(203.194.114.92) 2015 оны 04 сарын 06

Ingej hudlaa medeelel tsatssan humuust hariutslaga tootsoh heregteishd tsagdaa nariin ajil baragdah bish iimerhuu yumand tsag garzduulj bdag teneg amitdiig jaahan darah heregtei

0  |  0
Jaagii(203.194.114.92) 2015 оны 04 сарын 06

boliosoi neeree arai denduu hudlaa yarij bgaa shuu jaahan bodit setgej bgaach ingej humuusiig tuurugduuleh ymar shaardlaga bdgiin

0  |  0
Top