Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Ирэх 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 8-20 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан билээ. Иймд 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jolooch(103.10.23.27) 2015 оны 04 сарын 07

odooniihooroo baihad yagaad bga yum be.NITH gej yu ch medehgui heden yumnuud hudlaa baahan ajil hiisen bolj,butehgui baahan juram gargah yum

0  |  0
Top