З.Энхболд: Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг 2010 онд өгсөн

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

УИХ-ын дарга З.Энхболд Таван толгойн ордын гэрээг батлахдаа заавал УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэрбээр энэ гэрээг яагаад чуулганаар хэлэлцэх ёстой талаар тайлбарлахдаа "Таван толгойн ордыг ашиглах 3-н гэрээ. Энэ гэрээг заавал УИХ-аар оруулж хэлэлцүүлэх үүргийг ЗГ-т 2010 онд өгсөн байгаа" гээд http://www.parliament.mn/laws/projects линкээр орж дараах гэрээг уншихыг санал болгожээ.

Харин тус гэрээг хариуцан ажиллаж байгаа М.Энхсайхан сайд үүнийг эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top