Тавантолгойн гэрээг батлах гэж оролдвол хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд зориулан УИХ-ын дарга З.Энхболд хэд хэдэн чухал санааг онцоллоо. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, үйлдвэржилтийг дэмжих, улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль зэрэг чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэв. Түүнчлэн тэрээр Таван Толгойн хэлэлцээрийн талаар УИХ-ын дарга байр сууриа илэрхийлсэн нь “Тавантолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулах гэрээ байгуулах үйл явцыг УИХ маш анхааралтай ажиглаж байгаа. УИХ-аас гаргасан хууль, тогтоомжуудын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээний асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Гэтэл Засгийн газар уг асуудлыг УИХ-д оруулахгүйгээр өнөөдөр яаран сандран батлах гэж байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Энэ төслийг гишүүд та бүхэнд тараасан байгаа. Та бүхэн үүнийг уншвал Засгийн газар яагаад энэ гэрээг УИХ-д оруулахгүйгээр яаран сандран батлах гээд байгааг ойлгох болно. Монголын ард түмний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаатай нэг ч зүйл заалт энэ гэрээнд байхгүй байна. Тийм учраас энэ гэрээг УИХ-аар хэлэлцэх ёстой. Хэрэв Засгийн газар энэ гэрээг өнөөдөр ямар нэгэн байдлаар батлах гэж оролдвол тэр гэрээг байгуулах гэсэн сайд нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг хөндөх болно” гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top