Үйлчлүүлэгчийнх нь толгой дээр төмөр унасан ч тоодоггүй фитнесс клубыг хэн хариуцах вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

 Баянгол дүүргийн 10-р хороололд үйл ажиллагаа явуулдаг “Iron Bulls” бодибилдинг фитнесс клубд хичээллэж байсан  27 настай иргэн Ч фитнессийн зааланд тархиндаа бэртэл авчээ.  Нурууны булчин чангалах таталтын төхөөрөмжний төмөр мултарч толгой дээр нь унасан байна. Ингээд хохирогч өөрийнхөө эрүүл мэндийг бодож тухайн үедээ хэл ам хийж чадалгүй шууд л ГССҮТ-д очиж шаардлагатай зураг, шинжилгээнүүдийг авахуулахад хүчтэй цохилтоос үүдэлтэй хаван үүссэн байна гэдгийг эмч нь хэлжээ. Мөн цаашид заавал эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байна.

Ороход хөлс нэвт үнэртсэн агааржуулагчгүй, мөөгөнцөртэй, орон сууцны хонгилд хичээллээд гоолиг сайхан болсон ч эрүүл мэндээрээ хохирох нь тодорхой.

 Энэ тухай хохирогч фитнесс клубийнхэнд хэлэхэд “Бидэнд хамаагүй, хэлдэг газраа хэлээд яв” гэх тоомжиргүй үгийг тэдний хариуцлагаас болж эрүүл мэндээрээ хохирсон үйлчлүүлэгчид хэлсэн байна. Ямар ч гарцгүй байдалд хүрсэн хохирогч бүсгүй хуулийн хүрээнд дээрх хэргийг шийдэхээр болж шүүхийн байгууллагад хандаад байгаа аж.

Илүүдэл жингийн асуудал олон нийтийг хамраад буй энэ цагт чийрэгжүүлэх, тураах төвүүд борооны дараах мөгшиг хаа сайгүй нээгдсэн. Үүнийг дагаад тураах бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн худалдаа газар авч хэн дуртай нь фитнесс клуб ажиллуулах болсон. Тоо нь хэтийдсэн чанаргүй клубуудээс болж иргэд аль хэдийнээ хохироод эхэлсэн байна.

"Шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, мэргэжлийн бус багш цөөн хоногт худал үр дүн амласан орц хонгилоор байрлалтай фитнес клубүүдийг хэн цэгцлэх вэ?" гэдэг асуулт гарч ирээд байна. Мөн эзэн холбогдогчгүй болсон эдгээр клубүүдэд  Биен тамир спортын газар ямар ажил хийж байгаа нь харагдахгүй байгаа. 

"Шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, мэргэжлийн бус багш цөөн хоногт худал үр дүн амласан орц хонгилоор байрлалтай фитнес клубүүдийг хэн цэгцлэх вэ?"

Энэ тухайд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоотой хамтын ажиллагаатай 40  гаруй фитнесс клуб байдаг тухай мэдээлжээ. Мөн бусад бүртгэлгүй клубүүд ч олон байгаа аж.   Гол асуудал нь клубүүдэд мэргэжилийн бус хүн зааварчилж багшийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна ихэвчлэн  заал танхимын хувьд стандарт шаардлага хангаагүй, агааржуулалтын систем муу байдаг зэрэг зөрчлүүд илэрдэг байна.  Мөн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлууд ч яригдсаар ирсэн ч үүнд хэн ч анхаарал тавих эрх зүйн үндэс өнөөг хүртэл бүрдээгүй байгаа нь ийнхүү дур зоргоороо аашлаж үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийг хохирооход хүрчээ.  

Хоёр жилийн өмнөх судалгаагаар Улаанбаатар хотод том жижиг нийлсэн бүгд 87 фитнесс клуб бүртгэгдэж байсан ч өнөөдөр хэд болсон талаар мэдээлэл алга байна.   Сүүлийн хоёр жил нарийвчилсан судалгаа хийгдээгүй юм байна. Мөн албаны хүн байрны подвальд үйл ажиллагаа явуулдаг олон жижиг клуб байдаг талаар ч дурьдсан юм.

Ороход хөлс нэвт үнэртсэн агааржуулагчгүй, мөөгөнцөртэй, орон сууцны хонгилд хичээллээд гоолиг сайхан болсон ч эрүүл мэндээрээ хохирох нь тодорхой. Харамсалтай нь дээрх газруудыг Мэргэжлийн хяналтын газар эрсдлийн зэргээс хамаараад хяналт хийх боломжгүй байдаг юм байна. Ийм мэтчилэн үйл ажиллагаа явуулдаг фитнес клубууд зам дагасан барилгуудад захаасаа аваад үүрлэсэн байгаа. Энд мэргэжлийн багш ажилладаг үгүйг өнөөдөр ямар ч мэргэжлийн хүмүүс хяналт тавихгүй байгаа нь үйлчлүүлэгчээ бэртсэн ч үл тоомсорлох байдалд хүргэсэн бизээ.  

 

Уншигч та анзаарсан бол уг тураах, чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг газрууд замбараагаа алдаж дунд сургуулийн ойролцоо орших хирнээ зарим нь эротик зургаар хүртэл сурталчилгаагаа хийсэн байгаа харагддаг. Энэмэтчилэн чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудад дээрээс тавих хяналт хэрэгтэй байгааг харуулсан жишээ олон байна.

Эзэн холбогдогч, хяналт хариуцлага гэдгийг мартсан фитнесс клубүүдийг цэгцэлчих юм бол чийрэг монгол хүн болоход бэрхшээл нэгээр буурах бизээ.  

 

Б.Гал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 09

Хаа ч тэр нүдэнд нь мөнгө харагдаж сэтгэлд нь шунал бөөгнөрч бусдыг гэх хүн чанар алга болсон энэ нийгэмд амьд эрүүл явах баталгаа байхгүй

0  |  0
Top