100 хоног: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сайхан амлалтууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ард иргэддээ хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр Шийдлийн Засгийн газар байгуулагдсан 100 гаруй хоногт юу хийсэн талаар болон цаашид юу хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн сайхан амлалтуудыг түүвэрлэн хүргэж байна.

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Сонгодог парламентын засаглалдаа эргэлт буцалтгүй орох уу, сум дүүргийн даргаа иргэдээсээ шууд сонгох уу, их хурал дан эсвэл давхар танхимтай байх уу, Их хурал, Засгийн газрын гишүүн дан давхар дээлтэй байх уу, хот, нийслэлээ зааглах уу гээд олон асуудлаа нэг мөр болгох ажлаа нийгмээрээ нэг сайн хэлэлцье.

- Сонгуулийн хуулийг өөрчилнө, намуудын санхүүжилтийг ил тод болгоно. Улс төрийн намуудаа олон түмний хүсэн хүлээж байгаа эрүүл цэвэр, эрхэм шинж чанартай болгох, шинэчлэх, намын шинэ хуулийг батлах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн шинэ хуулиа баталж гаргахын төлөө Засгийн газар Их хуралтай, нам эвслийн бүлгүүдтэй хамтран идэвхтэй ажиллах болно.

- Оюутолгой, Тавантолгойн араас залгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдээ хөдөлгөсөн шиг хөдөлгөе. Шулуухан хэлэхэд  хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ.

- Засгийн газар орон нутгийн татварын шинэ тогтолцоог шийдвэрлэсэн хуулийг өргөн барина. Шинэ хуулиар уурхай үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх болно.

-Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг. Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-г орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ.

- Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.

- Айл өрх, нийгмийн шаардлагатай давхаргаа хамгаалах зорилгоор энгийн хэрэглээтэй дундаж айлын 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлдөг шинэ журамд шилжинэ.

-  Гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин урамшуулалд олгодог байсан хөрөнгө мөнгөө харин нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий хэсэг бүлэгт үнийн зөрүүнд нь зарцуулдаг тогтолцоонд шилжих болно. 

- Бензин шатахууны үнийг цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бус дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралттай холбоотой дээш доошоо хэлбэлзэж буудаг тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон.

- Олон жил яригдсан 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амаллаа.  Эхлэх төгсөх нь, хэзээ хэрхэх нь мэдэгддэггүй ийм олон төслийг энэ мэтчлэн хурдан шийдвэрлэх болно. 

- Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахигаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр шинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно.

- Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдлээ. Цементийн эх орны гэсэн тодотголтой дараагийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ жил бид алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаана.

- Энэ жил Дорнод болон баруун таван аймгийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Дээрх чиглэлийн нийт 1602 км замын тухайн хэсэг болгоны хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч нь тодорхой болсон.

- Зөвхөн хатуу хучилттай зам төдийгүй хэдэн арван жилээр хийгдээгүй төмөр зам тавих ажлууд энэ жил эхэлнэ. ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдана. 

- 2011 оноос хойш гацсан “Шинэ Яармаг” 4000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг шинээр эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. “Шинэ Яармаг” хорооллоос гадна Улаанбаатарт долоон хорооллын шинэ бүтээн байгуулалт үргэлжлэн явагдана. Газраа эргэлтэд оруулж суурьшлын шинэ бүсүүд бий болгох ажлаа эрчимжүүлнэ. 

- Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ. Бид энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй ээ. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж тэтгэврийн сангаа хөрөнгөжүүлэх, нэрийн дансаа хүн бүр дээр жинхэнэ утгаар нь нээн бодитой ажиллуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай арвижуулах, 8%-н моргейжийн хөтөлбөртэй холбох чухал ажлуудыг хийх болно. Ипотекийн зээлд 80 м.кв-аас дээш байр авах хүмүүсээ хамруулах ажлаа энэ жилээс эхэлнэ.

- Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж зээлэнд хамрагдах боломжгүй иргэддээ түрээсийн байранд амьдрах боломжийг шинээр бий болгоно. 

- 24 суманд гараагаа эхэлсэн “Шинэ сум” төвийг бүтээн байгуулах ажлын дараагийн шатны санхүүжилтийг босгох, хамрагдах сумын тоог нэмэх ажлаа хийнэ.

- Хийн үйлдвэрийг барьж байгуулах, хэрэглэгчдэд хүргэх шугамын хөрөнгө оруулалтыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн хог боловсруулах үйлдвэрийн хоёр төслийг хэрэгжүүлснээр хогны үйлдвэргүй хот гэдэг тодотголоосоо Монгол Улс салах болно. 

- Татварын орчныг ойлгомжтой энгийн болгох, олон улсын жишиг стандартад нийцүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олгох, татварын маргааныг эрүүгийн гэхээсээ илүү иргэний журмаар шийддэг болгох 10 илүү багц хуулийн төслүүдийг Засгийн газраас Их хуралд өргөн барилаа.

 - Жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ-д өргөн барьсан казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батлах, битүү цэнгэлдэх хүрээлэн барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студи шинээр байгуулах төслүүдэд Засгийн газар онцгой анхаарах болно. Ингэснээр энтертайнмэнт буюу зугаа цэнгэлийн, урлаг соёлын шинэ салбар эдийн засгаа солонгоруулах шинэ хэлбэрийг үүсгэн хөгжүүлэх ажилд том дэвшил гарах юм. 

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chi(150.129.141.58) 2015 оны 04 сарын 06

Dream team leader ^:)^

0  |  0
би(202.179.15.175) 2015 оны 04 сарын 06

Сувгаа битгий соль гэхээр чинь сольдоггүй л байсан. Засгаа битгий гоочлоорой гэхээр чинь бас л толгой дохиж байна. Иргэн хүнд наалдах нааштай үр дүн л гараасай. 25 жилхошгируулж, хошгирч

0  |  0
zochin(112.72.11.101) 2015 оны 04 сарын 06

Demjij bn hudla yarij hisen ajilin goochlohos oor yuch meddgui zuger l ogtsruli tanid yamar garts bn geher todorhoi heleh yumgui popilustud zail biti sada bolo

0  |  0
Юу вээээээээээээ(150.129.141.91) 2015 оны 04 сарын 06

Хүн бүрт 100000 төгрөгний ноогдол ашиг юу гэсэн үг вэ ЭТТ өрөө төлөөд ашигтай ажиллаад эхэлсэн юм уу Үгүй бол бас л мөнгө урьчилж аваад тараадаг хоосон амлалт давтагдах гээд байна уу Түрүүчийн 350 саяыг тараасан одоо хүн бүрт 100000 тараах ямар ялгаагүй шүү дээ нөгөө өөрийхөө хэлдэг популист улс төрийн чинь эхлэл үү Ерөнхий сайдаа

0  |  0
Kolonchiloh geree(91.231.169.123) 2015 оны 04 сарын 06

Novshnuud hudal amlaj ar nuuruunaas hutga shaasaar baigaad bur durgui hurdeg bolchihloo.Tavan tolgoin geree bol arai bishee! Herev Tavan tolgoi hyatadiin uurhai bailaa gej bodoe tednii zasagiin gazar hyatadaa adar ih hohiroltoi Mongold adhigtai geree nertei hyatad ulsiig Mongold shuud kolonchiloh geree hiivel zadagiin gazar ni ogtsorood zogsohgui buh saiduud buudan alah yalasr shiiteguuleh bolno!Tiimees Mongoliig kolonchiloh geree hiisen urvagchidad yag hyatadiin huuliig avch heregjuulj shiitgeh ni unend niitsne!

0  |  0
Гана(166.137.139.32) 2015 оны 04 сарын 06

Илтгэл сонсход сайхан байлаа. Хамгийн гол нь хэрэгжvvлэх ер нь сэтгvvлч нар амны фигvvрээр дээшээ гарчихаад улс терд жижигдээд байгаа шvv Гэхдээ энэ удаа ч гэсэн :) :) :) залуу хvн зоригтой алхам хийж амлалтаа амжилттай биелvvлэх болов уу гэж найдаж байна. Амжилт

0  |  0
irgen (65.48.149.226) 2015 оны 04 сарын 06

svvliin 25 jiliin ene niigemd bugshsan avliga, heel hahuuli, hvnd surtal buruu ywsan zamiig ni erunhii said ene hedhen honog sariin hoorond arilgaad emkh tsegtsend ni oruulna gej yu bhaw dee harin ug vndesnees ni zuw zamruu zasahl heregtei sh dee

0  |  0
irgen (116.230.185.42) 2015 оны 04 сарын 06

ene esreg ym yriad bga ulsuud bolioch ee arai dendej bna shv ta nar l harin gvih nohoid gvihgvi mohoi saad geh ym bolood bna shv

0  |  0
Иргэн(122.201.21.253) 2015 оны 04 сарын 06

Оросын В.Путин , Хятадын Си-Жин-Пи , Германы Меркель нар шиг лидерүүд Монголд ус агаар шиг хэргтэй байна

0  |  0
irgen(85.94.179.149) 2015 оны 04 сарын 06

mash zuw ym yrij bna shv erunhii said ug vndesnees ni ehelj tegtselj bna shv oilgoh heregtei

0  |  0
Соньхүү(80.110.31.48) 2015 оны 04 сарын 06

Бид сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй ард түмэн. Хариуцлага үр дүн гэсэн асуудлыг хаядаг мартдаг, мартуулдаг. Одоо үр дүнг харах асуудал үлдлээ

0  |  0
Зочин(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

Хонгилын үзүүрийн гэрлийгдэр үед Жасрай гуай нэг асааж байсан Сайханбилэг өнөөдөр дахин нэг асаав

0  |  0
irgen(109.63.123.43) 2015 оны 04 сарын 06

erunhii saidiin vg taalagdaj bna tand amjilt hvsie

0  |  0
Sayana(200.126.224.82) 2015 оны 04 сарын 06

Suulin 25 jiliin hugatsaand Mongoliin uls tur neg l hem hemjeendee l bsaar irsen hen negen n ingeed zorigtoi, hiij helsen n bgaa bolov uu? Erunhii said shiidliig uur untsguus n harj hergjuulj bgaag oilgohgui bn uu daa

0  |  0
Irgen(202.131.227.222) 2015 оны 04 сарын 06

Yamar uchirtai khumuus ve? khun ajil khiiy gekheer khiilgekhgui gesen shig iimerkhuu niitlel tavikhiiin. Khudlaa ekh oronchodiig ekh ornoosoo zailuulj ekh ornoo khogjuulekh tsag n bolson

0  |  0
Содон(162.216.224.28) 2015 оны 04 сарын 06

Сайханбилэгийн өчигдөр ярьсан зүйлүүд бол ерөнхийдөө их зөв санагдсан шүү Дуугүй бна гдг юм хийгээгүй гсэн үг биш л дээ. Хийснээ тайлагналаа шүү дээ амжилт Хамтдаа зүтгээд үзеээ

0  |  0
irgen (37.131.1.221) 2015 оны 04 сарын 06

yu ni bolohgvi gej hiij boloh boloodl tegj yrij bga bz dee harin ch saihanbileg ym hiih geedl gvigeedl bna shv nadad bol taalagdaj bna yrij bga vg ni

0  |  0
Хоньчин(84.112.189.61) 2015 оны 04 сарын 06

Цагаа ч урагшлууллаа одоо ажлаа урагшлуулая ажил хэргүүд нь эхнээсээ хэрэгжээд явж бгаа шүү дээ

0  |  0
Bayar(103.229.122.182) 2015 оны 04 сарын 06

Eroosoo gaigui l hiichiheer ajluud shuu dee, Populizm geed baihaar yum alga. 2 tom tusliin asuudal shiidegdsen ni unen, Ter une chuluuleh ajil bol heden tushaal shiidwer gargaad barag bolgochih yum, UIH deer asuudliig shiidej uguhgui gatsaadag l bolohoos ZG, ES bol ajillakh huch chadal idevkhi ni baigaa yum baina. Demjij baina

0  |  0
Зочин(150.129.140.196) 2015 оны 04 сарын 06

Монгол улс дампуурлаа зарлахад ч бас сайхан үг хэлж төгсгөх байхдаа.хэн ч гоё юм ярьж амлаж хийнэ гэж л хэлдэг.энэ бүхний дараа монгол улсындарах боломжгүй болсон өрийг 100000 төгрөг авсан ард түмэн хүлээхүү

0  |  0
ganhuyag(157.7.115.136) 2015 оны 04 сарын 06

Цахилааны үнэ чөлөөлнө, бензин, шатахуун дэлхийн жишигт хүрсэн үнээр нийлүүлнэ, тариаланчид будайгаа биржийн үнээр зарна зөв, ЕСайдаа LIKE

0  |  0
ganhuyag(157.7.115.136) 2015 оны 04 сарын 06

Цахилааны үнэ чөлөөлнө, бензин, шатахуун дэлхийн жишигт хүрсэн үнээр нийлүүлнэ, тариаланчид будайгаа биржийн үнээр зарна зөв, ЕСайдаа LIKE

0  |  0
ganhuyag(157.7.115.136) 2015 оны 04 сарын 06

Цахилааны үнэ чөлөөлнө, бензин, шатахуун дэлхийн жишигт хүрсэн үнээр нийлүүлнэ, тариаланчид будайгаа биржийн үнээр зарна зөв, ЕСайдаа LIKE

0  |  0
ganhuyag(157.7.115.136) 2015 оны 04 сарын 06

Цахилааны үнэ чөлөөлнө, бензин, шатахуун дэлхийн жишигт хүрсэн үнээр нийлүүлнэ, тариаланчид будайгаа биржийн үнээр зарна зөв, ЕСайдаа LIKE

0  |  0
ganhuyag(157.7.115.136) 2015 оны 04 сарын 06

Цахилааны үнэ чөлөөлнө, бензин, шатахуун дэлхийн жишигт хүрсэн үнээр нийлүүлнэ, тариаланчид будайгаа биржийн үнээр зарна зөв, ЕСайдаа LIKE

0  |  0
ма(78.38.156.212) 2015 оны 04 сарын 06

алтанхуягтай харьцуулшгүй мундаг гэдгээ харуулж чадлаа

0  |  0
маралаа(78.38.156.212) 2015 оны 04 сарын 06

дэмжиж байна сайханбилэг сайдыг үнэхээр ондоо байж чадаж байна

0  |  0
маралаа(78.38.156.212) 2015 оны 04 сарын 06

сайд 100 хоногт 40 гаруй том ажил хийж гүйцэтгэлээ Ш/дсэн асуудал х/сэн ажил багагүй ч шийдэх асуудал х/х ажил түүнээс их байна

0  |  0
бөажэөа(185.72.246.198) 2015 оны 04 сарын 06

Ерөнхий сайд:Иргэний нисэхийн бүтцийг өөрчилнө. Нисэхийн хяналт-зохицуулалт, үйлчилгээг салгахыг нисэхийнхэн 15 жил хүлээсэн. Баяртай мэдээ.

0  |  0
бөажэөа(185.72.246.198) 2015 оны 04 сарын 06

Ерөнхий сайд:Иргэний нисэхийн бүтцийг өөрчилнө. Нисэхийн хяналт-зохицуулалт, үйлчилгээг салгахыг нисэхийнхэн 15 жил хүлээсэн. Баяртай мэдээ.

0  |  0
бөажэөа(185.72.246.198) 2015 оны 04 сарын 06

Ерөнхий сайд:Иргэний нисэхийн бүтцийг өөрчилнө. Нисэхийн хяналт-зохицуулалт, үйлчилгээг салгахыг нисэхийнхэн 15 жил хүлээсэн. Баяртай мэдээ.

0  |  0
саарараа(5.196.143.4) 2015 оны 04 сарын 06

Даацтай итгэлтэй ярьж бна. Дэмжлэг үзүүлж хамтдаа хөгжих цаг болжээ

0  |  0
мййэйжйй(170.75.163.38) 2015 оны 04 сарын 06

Ерөнхий сайд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй байхаар л сайхан зүйл л ярьж байна, биелээсэй дээ

0  |  0
жэажэөх(177.67.81.41) 2015 оны 04 сарын 06

Хийсэн ажлаа хэлж ярихаар шоудлаа гэнэ. Хэлж ярихгүй ажилдаа зүтгэхээр харагдсангүй, хийсэнгүй гэж гуйвуулна #Сайханбилэг

0  |  0
сандаг(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

танай сайт яагаад сэтгэгдлийг маань гаргахгүй байна аа болиочээ

0  |  0
сандаг(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

танай сайт яагаад сэтгэгдлийг маань гаргахгүй байна аа болиочээ

0  |  0
сандаг(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

танай сайт яагаад сэтгэгдлийг маань гаргахгүй байна аа болиочээ

0  |  0
ёандаг(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

ЕСын дэвшүүлж буй 9зорилт таалагдлаа амжилт сайдаа муу үгээр доромжлохгүй байхыг хүсье

0  |  0
ёандаг(163.47.126.105) 2015 оны 04 сарын 06

ЕСын дэвшүүлж буй 9зорилт таалагдлаа амжилт сайдаа муу үгээр доромжлохгүй байхыг хүсье

0  |  0
Дондог(103.9.91.75) 2015 оны 04 сарын 06

ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ ХАРИН НЬ ЮМ ХИИХ НЬ ҮҮ !!! За хө хэлсэн дээ хүрнэ шүү !!! Ард түмэн гэдэг чинь тэнэг биш цаг минут дутам харах болно шүү !!!

0  |  0
хүрлээ(83.64.176.131) 2015 оны 04 сарын 06

Сайдын ард түмэндээ хандаж хэлсэн үг бодит амьдралд биелэлээ олвол ч болж л байна ямартайч дэмжиж байна

0  |  0
sarangua(186.19.149.221) 2015 оны 04 сарын 06

V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ долоодугаар сард эхлүүлнэ.tiimee bi huidaa itgej bn uneheer ermeg zorimog mundag baisan demjij bn

0  |  0
aagii(46.19.231.250) 2015 оны 04 сарын 06

Цахим ертөнцөд хоосон популизм явцгүй боллоо гэцгээж бн.Энэ бол эрүүл үзэгдэл#ЕС Сайханбилэг

0  |  0
aagii(46.19.231.250) 2015 оны 04 сарын 06

Цахим ертөнцөд хоосон популизм явцгүй боллоо гэцгээж бн.Энэ бол эрүүл үзэгдэл#ЕС Сайханбилэг

0  |  0
aagii(46.19.231.250) 2015 оны 04 сарын 06

Цахим ертөнцөд хоосон популизм явцгүй боллоо гэцгээж бн.Энэ бол эрүүл үзэгдэл#ЕС Сайханбилэг

0  |  0
dghgghgfdg(162.243.163.144) 2015 оны 04 сарын 06

Дэмжихээс өөр арга алга энэ хүн хийхээр шийдэж Битгий тээг болоорой гэж бусддаа хэллээ Жагаж өлсөж битгий сада болоорой гэлэ Эн бл түүний үг

0  |  0
Top