Маргааш сар хиртэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Маргааш сар бүтэн хиртэх аж. Сарны бүтэн хиртэлт буюу “Цуст улаан сар” Төв ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдахыг эрдэмтэд тооцоолсон гэнэ. Харин нийслэлчүүд сар хиртэлтийг бүрэн харах боломжтой гэнэ. Улаанбаатарын цагаар маргааш 20 цаг 18 минутад цагт эхэлж 22 цаг 44 минутад дуусах аж. Сар хиртэх нүдэнд ямар ч зовиургүй учир заавал тусгай зориулалтын шил болон дурангаар харах шаардлагагүй гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top