Андеррайтерийн үйлчилгээний хураамжийг түр хугацаагаар чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 9 дүгээр хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоосон байна. Үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор тус зах зээлийн зарим үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлжээ.

Үүнд:

Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо  10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг;

“ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг

Андеррайтерийн үйлчилгээний жил бүр тогтмол төлж байсан 2 сая төгрөгийн хураамжийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар чөлөөлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top