Сэлбэ голын ай савд буусан айлуудыг нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Нийслэлийн БЗД-ийн 21 дүгээр хороонд  20 орчим айл өрх, гэр доторх эд хогшилтойгоо усанд автсан бие засах газар нь нэлэнхүйдээ усанд хальсан байдалтай байна. Эдгээр айл өрхүүд нь Сэлбэ гол, Дамбын рашаан хоёрын уулзвар голын сав газарт бууснаар усанд автаад байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “Газар чөлөөлөх тухай” албан бичгийг БЗД-ийн Засаг даргад хүргүүлсэн. Албан бичигт голын татам болон гольдрилыг өөрчилж, шороо асган хиймэл далан үүсгэж тухайн газрыг ашигласан байна. Тухайн газар нутагт суурьшиж байгаа айл өрхүүд нь голын татам, эрэг, булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд газар өмчилж  байна. 

Энэ нь Монгол Улсын Усны тухай хууль, Эрүүл мэндийн сайдын  2009 оны тушаалын “Онцгой хамгаалалтын бүсэд зуслан суурьшлийн бүс байгуулахыг хориглоно” Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэрт усан сан бүхий газрын эргээс 1000 м хүртэлх зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно, Хог хаягдал бохирдуулах бодис хаях хог хаягдлын цэг байршуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах”-ыг хориглоно гэх мэт олон заалтыг зөрчсөн гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top