Баяннуур суманд 52 адуу шатаж үхжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьдаг байна. Ингэхдээ  нутгийн захиргааны байгууллагын зүгээс  зохион байгуулалттай  арга хэмжээг авч хэрэгжүүлэн  гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган  хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Энэ жилийн хувьд ийм үйл явдал болоогүй бөгөөд гэнэтийн галын улмаас олон га газрын бэлчээрийг хамарчээ. 

Ийм нөхцөлд сумын Засаг даргын захирамжаар онцгой байдлын комисс ажиллаж, тухайн гал түймэр гарсан, гал түймрийн нөлөөнд өртөж болзошгүй бүс нутгаас айл өрх, хүн малыг нүүлгэн шилжүүлэх, улмаар Засаг дарга Онцгой байдлын үйл ажиллагааг удирдлагаар хангаж,  гал түймэр үүссэн үед хэрэглэх ёстой тоног төхөөрөмж, чанга яригчийг ажиллуулах үүрэг хүлээдэг ажээ. Гэтэл захирамж гаргах үүрэгтэй Засаг дарга нь Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж байснаас болж Баяннуур сумын  2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна.  

Тодруулбал, өнгөрсөн сарын 27-ны ажлын өдөр буюу баасан  гарагт  гарсан гал түймрийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын удирдлагуууд болох АН-аас сонгогдсон Засаг  дарга Б.Алтаншагай, сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал мөн сарын 26-ны  пүрэв гарагт Захиргааны ажилтнуудаас галч,  нийгмийн даатгалын ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн нарын гурван ажилтнаа үлдээгээд бусад   22 ажилтнаа авч Улаанбаатар хотод ирэн Саппорогийн урд байрлах Эрин зочид будалд байрлуулан 1-2 хоног  наргисан гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uuh(81.14.231.169) 2015 оны 04 сарын 03

angiin andad:” ajil hiij surahaasaa omno arga ov zaliig surna” gedeg muugiin shinj gesen huuchnii ug baidag daa. zaluu hunii zamiin huzuu urt shuu dee. zov l yavah heregtei dee

0  |  0
зочин(202.131.252.209) 2015 оны 04 сарын 03

Баабарын өчигдөр ярсан зүйл энэ шүү дээ! одоо харалдаа сумын дарга нар жип унаад хүүхэн шуухантай завхайраад, архидаад явжил байгаа биздээ! завхайрч байвал тэдэнд газар холдох гэж байхгүй шүүдээ тэнд түймэр гарнуу хамаагүй, хүүхэн тэврээд, хялбар аргаар улсын мөнгийг луйвардаж байвал болоо! ийм п,,, гаргадаг танар шүү дээ

0  |  0
Mongol(70.188.8.59) 2015 оны 04 сарын 03

Адууг хиимортои амьтан гээд баидаг,галаас зугтааж чаддаггуи юм баихдаа

0  |  0
Top