Улсын хэмжээнд мал төллөлт 32 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Өнөөдрийн   байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж,  6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3  мянган тугал, 3394.0 мянган хурга,  3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгууд 40 –өөс дээш хувьтайгаар тэргүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top