Дорнод аймгийн засаг дарга С.Ганбат огцорчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Дорнод аймгийн засаг дарга С.Ганбат өчигдөр огцорчээ. Түүнийг хууль бус үйлдэл хийсэн гэж ИТХ-ын гишүүд нь үзсэн тул олонхийн саналаар огцруулахыг дэмжсэн байна. С.Ганбатыг Аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга зэрэг гаруудын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчит газрыг ИТХ-аар хэлэлцүүлэлгүй олгосон нь тогтоогдсон гэлээ. Мөн аймгийн төвийн Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн эзэмшүүлсэн, ймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргажээ. 

Дорнод аймгийн ИТХ-ын энэ шийдвэрийг удахгүй Ерөнхий сайдад танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(27.123.214.119) 2015 оны 03 сарын 19

Zereg garuudiin... Genuu ene setguulch surguuli tugssun bolov uu ene site-d erkhlegch yumu hariutsdag hun bdag yum u

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 19

АН-н дарга нар дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгааш дээ Огцруулах нь зөв

0  |  0
rghwtu346(103.10.23.18) 2015 оны 03 сарын 18

Манай аймгийн ИТХ-ын МАН-ы 18-н төлөөлөгчид улаан цайм гүтгэж, олонхиор түрий барьж, огцруулж байна лээ

0  |  0
rghwtu346(103.10.23.18) 2015 оны 03 сарын 18

Манай аймгийн ИТХ-ын МАН-ы 18-н төлөөлөгчид улаан цайм гүтгэж, олонхиор түрий барьж, огцруулж байна лээ

0  |  0
Top