Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генерал цол олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

 “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генерал цол олгохоор болжээ. Энэ арга хэмжээ Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн танхимд 11.40 цагт болно

Мөн  11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний эмэгтэй төлөөллийг хүлээн авч уулзаж баяр хүргэхээр болжээ. Харин 12.30 цагт Батлан хамгаалах яаманд зарим албан хаагчдад Төрийн дээд одон медаль гардуулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top