Түүхийг бүтээсэн Монгол Улсын маршал цолтонууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Өнөөдөр эр цэргийн баярын өдөр тохиож байна. Монгол цэргийн түүх бол эх орны түүхийн нэг хэсэг юм.  Хэрэв үүх түүхээс эргэн сөхвөл 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монгол Улсын цэргийн хууль дүрэм гарган цэргийн зэрэг дэвийг тогтоож байжээ.

1936 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан ХIV хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин”  буюу маршал гэх цэргийн дээд алдар цолыг баталжээ.  Ингэхдээ “маршал” гэсэн үгийг эх хэлнээ “өрлөг жанжин” хэмээн дүйцүүлсэн нь  оновчтой, сонсголонтой болсон нь анзаарагдана.

Энэхүү тогтоолд  “ … анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавьяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал” хэмээгээд Ерөнхий сайдын орлогч, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ерөнхий сайдын орлогч Х.Чойбалсан нарт БНМАУ-ын өрлөг жанжин цолыг шагнан олгожээ. Харин үүнээс 43 жилийн дараа буюу 1979 онд БНМАУын маршал цолыг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд олгож байсан түүх буй.

Монгол Улсын маршалууд  эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө амь амьдралаа зориулсан, үлдэх мөртэй үнэлүүлэх гавьяат үйлстэнгүүд байсан юм. Эр цэргийн баярын энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын маршалуудын тухай товч танилцуулгыг хүргэж байна.

Өрлөг жанжин /Маршал/ Гэлэгдоржийн Дэмид 

Өрлөг жанжин Г.Дэмид гэдэг нэрийг үе үеийнхэн бишгүй дээ сонсож дуулсан байх. Тэр хүн бол Монгол Улсын анхны маршал байв.  Тэрбээр 1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан өндөр багийн нутагт Тамирын голын урд биеэр орших Алтан тэвш хэмээх газар мэндэлжээ.

Бага залуудаа бие даан бичиг үсэг сурсан бөгөөд 1921 онд Алтанбулагт жин тээж ирээд ардын журамт цэрэгт элссэн байна. Ингэж энэ их хүний цэрэг, эх оронч амьдралын он жилүүд, жирийн цэргээс өрлөг жанжин, улсын маршал болох  хожмын их үйлсийн гараа эхэлсэн түүхтэй.  

1922 онд Г.Дэмид  Алтанбулагаас Улаанбаатар хотод ирж даргын сургуулийг амжилттай дүүргэжээ.  Тэрбээр тэндээ сумангийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улмаар 1929 онд Цэргийн Ерөнхий Сургуулийн захирлаар томилогджээ. Залуу авьяаслаг цэргийн зүтгэлтний ажил хэрэгч чанар, удирдахуйн авьяас билэг нь  нам төрийн удирдлагуудын хараанд өртөж, 1930 онд Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон байна. 1932 онд тэрбээр Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин болжээ. Энэ  бол цэл залуухан 32 настай  цэргийн даргад ихээхэн итгэл найдвар хүлээлгэсэн явдал байсан бөгөөд тэр насан эцэс хүртлээ энэ өндөр албыг нэр төртэй хашиж байсан юм. Маршал Г.Дэмид 1937 онд албан ажлаар ЗХУ-д зочилж яваад амь насаа алджээ.

1936 он Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч  Х.Чойбалсан, партизан Содномдаржаа, Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн дэргэд, Сумьяа бэйсийн төрсөн дүү Лаврын Дэндэв нар.

 Оросын  Таиров өртөөний дэргэд маршал Г.Дэмид жанжин нөхдийн хамт вагондоо Зөвлөлтийн чекист Фриновскийн өгсөн хортой лаазалсан загасны маханд хордож учир битүүлгээр амь насаа алджээ. Энэ явдлын дараа маршалыг  Японы тагнуул хэмээн зарлаж, гурван сартай жирэмсэн эхнэр Навчааг нь баривчлан хороосон гашуун түүх буй. Г.Дэмидийг  эсэргүү удирдагч гэсэн тодотголтойгоор хожмын түүхэнд бичиж  үлдээсэн байсныг ардчиллын он жилүүдэд нэр төрийг нь сэргээж, гэрэлт хөшөөг төрсөн нутаг Архангай аймгийн төвд босгожээ.

 

Маршал Хорлоогийн Чойбалсан 

1895 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төржээ. 1914-1917 онд Эрхүү хотод суралцсан найман монгол хүүхдийн нэг юм. Тэрээр Хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцогчдын нэг бөгөөд  1936-1939 онд Дотоод яам, Цэргийн яам, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. Улсын маршал, Монгол Улсын хошой баатар цол хүртсэн. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай  байж,  түүхэнд хар цагаанаараа дэнслүүлсэн маршал билээ.

Энэ хүний намтар Монголын түүхэн дахь хамгийн ээдрээтэй, эгзэгтэй цаг үеийн тусгал илэрхийлэл юм.  Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх хэмээн судлаачид тодотгодог.

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүсийг хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. 1935-1940 онд “Японы тагнуул”, хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90 хувь нь буудуулсан гэх тоо баримт байдаг. Энэ бол түүний түүхэнд үлдээсэн хар мөр юм.  Гэхдээ энэ нь Зөвлөлтийн Коментеринийн шууд нөлөө заавраар хэрэгжүүлсэн их хэлмэгдүүлэлт бөгөөд энэ нь Монголын тусгаар тогтнолын нэг барьцаа болгон тулгасан Сталины бодлого байсан юм.

Х.Чойбалсан эхнэр Б.Гүндэгмаа болон хоёр хүүхдийнхээ хамт 

“Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв” хэмээн “Хорлоогийн Чойбалсан” номонд дурдсан нь буй.

“Монгол улсын тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсанд Х.Чойбалсангийн гол гавъяа орших бөгөөд түүний үйлдсэн бусад бусармаг үйлс нь зөвхөн тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн үйлсийг хангахад чиглэгдсэн юм” хэмээн тэмдэглэжээ.

Монгол Улсын маршал  Х.Чойбалсан 1952 оны 1 дүгээр сарын 26-нд таалал төгссөн бөгөөд тэр “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн захиасыг хойч үедээ дайж үлдээсэн билээ.

 

Маршал Юмжаагийн Цэдэнбал  

Тусгаар тогтносон шинэ Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан төрийн зүтгэлтэн бол Юмжаагийн Цэдэнбал асан билээ. Тэрбээр 1916 онд Дөрвөдийн баруун гарын чуулган Үнэн зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын гол хэмээх газар төржээ.

1934-1938 онд Эрхүү хотод Сибирийн санхүүү, эдийн засгийн институтад суралцаж төгссөн, санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн.  Тэрбээр 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, 1958-1984 онд МАХН-ын Төв хорооын ерөнхий нарийн бичгийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1979-1984 онд БНМАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байв.

Ю .Цэдэнбалд 1979 онд БНМАУ-ын маршал цол хүртээжээ. Түүнчлэн тэр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар цолтон бөгөөд Сүхбаатарын одонгоор 6 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнагджээ.

Ю.Цэдэнбал Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нарын хамт

1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, улмаар Москва руу эмчилгээ нэрээр явуулсан байдаг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.

Хожим нь  Улаанбаатар хотын УДЭТ-ын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ.

Бүх нийтийн субботникт Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн удирдагчид оролцож буй нь.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.238.18) 2015 оны 03 сарын 19

odoo eden shig udirdagch Mongold baihgui n haramsaltai. daanch 3-uulaa Orosuudad aluulsan baidag n tuuhiin shogloom yum daa.

0  |  0
opra(112.72.13.52) 2015 оны 03 сарын 18

энэ 3 хүмүүс бол яахын аргагүй оросын тулган шаардалт, сталины үзэл санааг хавчигдмал байдалд хэрэгжүүлж ирсэн гашуун үнэн түүхтэй баатарлаг гавьяатангууд юм шүү. 70, 80аад оны хүүхдийн гэх тодотголтой сургууль цэцэрлэг хөгжил дэвшил бүтээн байгуулалтыг санаачлан удирдан зохион байгуулсан гавьяатай хүнийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. энэ хүн бол Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатова буюу Цэдэнбал Филатова. эдгээр хүмүүсийг хэзээ ч мартаж үл болно. монгол улсын төлөө зүтгье.

0  |  0
zail(103.23.51.1) 2020 оны 02 сарын 05

yag yaj zutegsiin. meddeg yum shig shaahima.

0  |  2
zail (103.23.51.1) 2021 оны 07 сарын 05

yasan marshal tsaraigui yum be. estoil yasan bandiin nohduud be

0  |  4
nasanjargal(27.123.214.117) 2020 оны 01 сарын 28

jinhene eh oronchid shuu dee mongoliin baharhalt humuus

1  |  0
mgl(112.72.11.103) 2015 оны 03 сарын 18

SUHBAATAR CHOIBALSAN TSEDENBAL NAR BOL TORIIN ZALGAMJ HALAA EH ORON TUSGAAR TOGTNOLIINHOO TOLOO UNENCH SHUDRAGAAR AJILLASAN AUGAA IH UDIRDAGCHID YUM SHUU. ENE HUMUUSIIN HAJUUD ODOOGIIN UDIRDAHCHID HAANA N CH HUREHGUI ULS ORNOO ZARJ IDEHED BELEN HUMUUS BAIH YUM DAA.

0  |  0
(112.72.11.103) 2015 оны 03 сарын 18

SUHBAATAR BA TUUNII NOHOD CHOIBALSAN TSEDENBAL NAR BOL ONOOGIIN BIDNII AMIDARCH BAIGAA GAZAR SHOROO ENE TSELGER UUDAM NITGIIG HAMGAALAN TEMTSEJ BUTEEN BAGUULALT HOGJLIIN UNDSIIG TAVIJ UR

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 18

Опоо цагт ийм эх орончид төрөөсэй. Худлаа эх орон гэж цээжээ дэлдсэн амьтад Монголыг маань сүйрүүлж байна.

0  |  0
zaluu(112.72.11.104) 2015 оны 03 сарын 18

saihan humuus mongoliin toloo zutgesen

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 03 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Zochin(66.102.6.156) 2015 оны 03 сарын 18

Iim humuuseer l mongol uls dutsaar 25 dahi jiliinhee nuuriig uzej bna daa. Yu ch gehev

0  |  0
Монгол(202.131.235.130) 2015 оны 03 сарын 18

ӨНӨӨДРИЙН УДИРДАГЧИД Ч ХАРИН ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛОО САЙХАН ДОЛЛАРААР ҮРЖ, СОЛЬЖ БАЙНА ДӨӨ

0  |  0
Зочин(104.251.171.203) 2015 оны 03 сарын 18

ЭД НАР БОЛ ЭХ ОРОНЧИД

0  |  0
ekh oron(150.129.141.40) 2015 оны 03 сарын 18

Mongoliin tusgaar tognoliin toloo ami hairgui temzej,Oros Hyatadiin jing taaruulj asar uudam baylagtai nutag bidendee uldeej ogson mongoliin baatar hovguuddee tsergiin bayariin mend hurgie,Um maani badmi hum

0  |  0
монгол(27.123.214.118) 2015 оны 03 сарын 18

Эх орныхоо төлөө амьдрал.амь насаа зориулжээ монгол маршилууд

0  |  0
Top