АН-ын нарийн бичгийн дарга асан О.Чулуунбилэг Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо. О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,  Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д  ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 он хүртэл  АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 

 Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.129) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top