Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын 3-р бага хуралд оролцож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Нэгдсэн үндэсний байгууллагын Гамшгийн аюулыг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал”-ыг 2015 оны 03-р сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд тус хуралд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Уг  бага хуралд дэлхийн 18 орны төрийн тэргүүнүүд, 100 гаруй орны сайд нар  оролцож байгаа бөгөөд дэлхий дахинд гамшгаас хамгаалах салбарт гарч байгаа тэргүүн туршлага, авсан сургамжийг хуваалцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд гарсан 2015 оноос хойш баримт бичгийг батлах, хэрэгжүүлэх арга замыг тогтоох боломжийг эрэлхийлдэгээрээ өндөр ач холбогдолтой юм.

Сайд нарын дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хуралдаанууд хурлын үеэр зохион байгуулагдаж байна.

3-р сарын 14-нд МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх гамшгийн шинэ эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, гамшгийн өртөнгө, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, соёл,  хүрээлэн буй орчны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Ирэх 20 жилд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх байдал, ард иргэдийн аж амьдрал, олон нийт цаашлаад улс орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үнэт зүйлст учрах хохирлыг бодитоор бууруулахад олон улсын түншлэлийг өргөжүүлэх нь нэн чухал болохыг Шадар сайд өөрийн илтгэлдээ онцоллоо.

http://webtv.un.org/meetings-events/watch/ukhnaa-khurelsukh-mongolia-2nd-plenary-meeting/4110992531001

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(202.179.20.100) 2015 оны 03 сарын 16

хамгийн түрүүнд орос ахтайгаа уулзаад Монголд урьж бариал бөөн хөл боллсн бна лээшдээ ,итарр-тасс

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top