ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүдийн тоо цөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

ИЗНН өнгөрсөн долоо хоногт 15 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу их хурлаа хийсэн юм. Энэ хурлаараа намын дарга, дэд дарга болон удирдлагуудынхаа асуудлыг ярилцсан. Мөн намынхаа үндэсний хороог шинээр бүрдүүлэхээс гадна дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. 

Уг өөрчлөлтийг Дээд шүүх хянаад Үндсэн хууль болон улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тус намын үндэсний хороо нь 210 гишүүнтэй байсныг 185 болгон дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. 

Түүнчлэн намын даргынхаа үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж либерал, ногоон үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж либерал, ногоон үзэл баримтлалаа дүрэмдээ илүү тодотгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top