Нийслэлд зөөлөн цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Амралтын өдрүүдэд нийслэлд болон орон нутагт цаг агаар муудах шинжтэй байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга болох төлөвтэй байгааг цаг уурын газраас мэдээлж байна. Тухайлбал, маргааш төв, говь, зүүн зүгийн нутгаар, нөгөөдөр баруун болон төвийн нутгаар, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нийслэлд өнөөдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Харин амралтын өдрүүдэд цас орохгүй, цаг агаар тогтуун байна. Тиймээс иргэд агаар салхинд гарч, амарч зугаалахад хүндрэл үүсэхгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top