Г.Алтанхүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Хамтран амьдрагч бүсгүйнхээ амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдсон Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Г.Алтанхүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгахаар болсон байна.

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүү давж заалдсан тул гомдлыг нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцсэн юм. Тэрбээр “2013 оны долдугаар сарын 11-нд анх талийгаачтай танилцаж байсан. Улмаар бид 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл хамт амьдарч байсан. Тухайн өдрүүдэд бид 2 маргалдаад талийгаачийг гэрээсээ хөөхөд намайг алгадсан. Тэгэхээр нь би баруун гараараа мөрөнд нь цохисон. Би тухайн үед талийгаачийг цохиж хавиргыг нь хугалсан нь миний буруутай үйлдэл байсан. Олон хоног архи уусны улмаас ийм харамсалтай явдал болсонд маш их харамсаж байна” гэж мэдүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

асуудал Алтанхүүд байгаа юм биш... энэ хүн хэрэг хийсэн тул хариуцлагаа хуулийн дагуу эдлэх болно... асуудал хууль хяналтын байгууллагын хоцрогдол, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын харанхуй, бүдүүлэг, хуучинсаг байдал хуулиа мөрдөх, хэрэгжүүлэхдээ гаргаж байгаа дураар авирлалт, эрүүдэн шүүлт, мунхаглалд байгаа юм...

0  |  0
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

өөрөөр хэлбэл, ямар ч аргаар хамаагүй шүүхийн шинжээчдийн гаргасан өмнөх дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах, үгүй ядаж гэхэд засварлуулах гэсэн зорилготой юм...

0  |  0
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

гурвын гурван удаагийн томилгоогоор томилогдсон цаг хугацааны хувьд гурван өөр цаг хугацаанд томилогдсон гурван өөр бүрэлдэхүүнтэй шинжээчид хоорондоо үгсэх ямар ч боломжгүй... үүнийг тэдэнд хуулийн дагуу сануулж гарын үсгийг нь зуруулж баталгааг процессийн хуулийн дагуу гаргуулж авдаг.. ингэсээр байтал хэрэв тэд хоорондоо хуйвалдсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх юм... энэ бол ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой... ингэхээр хэргийг яагаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж байгаа нь тодорхой болж байна... өөрөөр хэлбэл, ямар ч аргаар хамаагүй шүүхийн шинжээчдийн гаргасан өмнөх д

0  |  0
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

хууль хяналтынхан өөрсдийнхөө хийсэн алдааг цайруулахын тулд шүүхийг ашиглан, шүүхээр хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж, өөрсдийгөө ямархуу их эрх мэдэлтэй, ямархуу их эрх дархтай вэ гэдгээ монголчуудад харуулж, өөрсдийнхөө зөв гэдгийг хүчээр хүлээлгэхийн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж, шүүхийн шинжээчдийн гаргасан өмнөх гурван удаагийн дүгнэлтүүдийг үгүйсгэх, арга ядахдаа засварлуулах гэсэн аргаа барсан арга хэмжээ авч байх шив дээ... гурвын гурван удаагийн томилгоогоор томилогдсон цаг хугацааны хувьд гурван өөр цаг хугацаанд томилогдсон гурван өөр бүрэлдэхү

0  |  0
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүдийг дахин хянуулж засварлуулах гэсэн оролдлого нь үнэхээр 16-17-р зууны дундад европ дахь харгис бурангуй инквизицийг санагдуулж байна... ялангуяа галилео галилео, николай коперник зэрэг шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүдийн нээсэн одон орон, байгалийн хуулийг үгүйсгэж, шашны бурангуй номлолыг тулган хүлээлгэж, гэм буруутай гэдгийг нь нотлох гэсэн шашны хэнээтнүүдийн тэнэг үйлдлийг эрх биш санагдуулж байна... хууль хяналтынхан өөрсдийнхөө хийсэн алдааг цайруулахын тулд шүүхийг ашиглан, шүүхээр хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж, өөрсдийгөө ям

0  |  0
орхон23-10в(182.160.44.3) 2015 оны 03 сарын 13

мөрдөн байцаагч, прокурор хоёроос гурван удаа томилсон гурван өөр бүрэлдэхүүнтэй шүүхийн шинжээчдийн гурван өөр өөр багаас гаргасан гурван удаагийн дүгнэлт... шүүхийн шинжээчдийн бүрэлдэхүүнийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор хоёр шийдвэрлэж томилдог, өөр хэн ч томилдоггүй... хэрэв шүүхийн шинжээчдийн дүгнэлт буруу гэж үзэж байвал уг шинжээчдийг томилсон мөрдөн байцаагч, прокурор хоёр хуулийн өмнө хариуцлага хүлээж буруутах ёстой... гадныханд дарлагдаж бохирлогдсон монголын улс төр, төрийн эрх мэдлээр дарангуйлж, шүүхийн шинжээчдийн гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтү

0  |  0
H.Temuujin(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Bas hudlaa barimt tsugluulj Altanhuug hergees cholooloh gej hergiig dahim mordon baitsaahaar butsaaj baigaa hereg uu? avilglch shuugchidee. Mongold hamgiin ondor tsalin shuugchid avna.Deer ni bas hudaldagdana.Yaasan hanaj tsaddagui shunaltanuud ve Ene shuuchid...?!

0  |  0
H.Temuujin(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Bas hudlaa barimt tsugluulj Altanhuug hergees cholooloh gej hergiig dahim mordon baitsaahaar butsaaj baigaa hereg uu? avilglch shuugchidee. Mongold hamgiin ondor tsalin shuugchid avna.Deer ni bas hudaldagdana.Yaasan hanaj tsaddagui shunaltanuud ve Ene shuuchid...?!

0  |  0
Top