Бүлэглэн дээрэм хийсэн хүүхдүүдэд 3.5 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Бүлэглэн дээрэс хийсэн хүүхдүүдэд шүүхээс хорих ял оноолоо. Ц.Одбаяр нь насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуунтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2014 оны 12 сарын 9-ний орой 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр 27 дугаар байрны орцонд иргэн О-гийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Самсунг маркийн гар утсыг дээрэмдсэн, шүүгдэгч Н.Идэрхүү нь гар утсыг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх нэгдүгээр сарын 30-ны өдөр 29 тоот шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Идэрхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ц.Одбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуун нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Одбаярт 3.5 жилийн хорих ял оногдуулсан. Харин насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуунд 3.5 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top