Түргэний тэрэг мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Өнөөдөр 12 цаг 20 минутын үед ШУТИС, Өргөө-2, МУИС-ийн уулзвар замд  эмнэлгийн түргэний машин, 2088 УНЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргажээ.

Олон улсын жишгээр өвчтөн түргэн тусламж дуудсанаас хойш эмч өвчтөн дээрээ ирж 8-10 минутын хугацаанд анхны тусламж үзүүлэх ёстой байдаг. Гэвч манайх шиг түгжрээ ихтэй, гэр хороололтой, хаягжуулалт муутай хотод 8-10 минут гэдэг дэндүү чамлалттай. Гэвч түргэн тусламжийнхан их хотынхоо иргэдийн эрүүл мэндийн төлөө энэ мэтийн зовлон бэрхшээлийг үл ажран өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж байна. Сонирхуулахад, АНУ-д Цагдаагийн, түргэний болон гал командын машинд заавал зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд эдгээр тусгай үүргийн машинуудад зам тавьж өгөөгүй болон зам дээр багтахгүй үед бусад автомашиныг мөргөж, шүргээд явах эрхтэй. Ингэсэн тохиолдолд даатгалын компани оролцдоггүй, зөвхөн тухайн автомашины жолооч маш өндөр торгууль төлдөг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top