Орон сууцны үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

 Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани орон сууцны Үнийн индексийг гаргасан байна. Уг судалгааг хараат бусаар явуулдаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар ОСҮИ суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 17.3 хувийн өсөлттэй гарчээ. Харин өмнөх нэгдүгээр сараас -0.5 хувь буурсан бол оны эхэн үетэй харьцуулахад  -1.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -5.06 хувиар буурчээ. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс долоон сар дараалан буурсан дүнтэй гараад байна. Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдсан байна. Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй ч өмнөх сараас -1.3 хувиар буурсан, оны эхэн үеэс -2.78, өнгөрсөн оны мөн үеэс -8.29 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4068 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top