Эрүүлжүүлэх байрууд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн  “Албадан саатуулах байр”, “Албадан саатуулах төв”-үүдийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтаар дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх  албадан саатуулах байрууд нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн гэнэ. Мөн саатуулагдсан этгээдийг хооллох, усанд оруулах болон эмчийн үзлэг хяналтанд хамруулах боломжгүй нэг өрөөнд олноор  нь байрлуулсан байна. Хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй тухайн байруудад албадан саатуулах үйл ажиллагаа явуулснаар иргэний эрхийг ноцтой зөрчигдөх нөхцөл бүрдсэн гэдгийг прокурорын байгууллагаас анхааруулж байна. Мөн хууль, журамд заасан шаардлага, нөхцлийг бүрэн хангаж иргэдийг албадан саатуулах үйл ажиллагаа явуулах,  ахуй нөхцөл, үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэх, зөрчлүүдийг арилгуулахаар Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газарт прокурорын шаардлага  хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Werty(203.169.52.156) 2015 оны 03 сарын 11

Arhchinguudig 5odtoi buudald bairlulahuu erguu dagza

0  |  0
Top