Д.Арвин гишүүн ШӨХТГ-ын даргатай маргалджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Д.Арвинтай бага зэрэг маргалдаад авчээ. Т.Аюурсайхан СӨХ-ийн Дээд зөвлөлийг татан буулгаж хууль бусаар авсан 568,5 сая төгрөгийг гаргуулна гэх асуудлыг сануулахад Д.Арвин гишүүн ихэд уурласан байна. 

УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга нар нь Сууц Өмчлөгчдийн дээд зөвлөл нэртэй ТББ-ыг байгуулж, оршин суугчдаас мөнгө татдаг талаар мэдээлэл байдаг. Уг нь хуулинд ямар ч ТББ үнэ ханш тогтоох ёсгүй гэж заасан байдаг ч СӨХДЗ ТББ 2014 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан тогтоолоор айл өрхөөс авах үйлчилгээний тарифыг тогтоож, сар бүр мөнгө авдаг болжээ. Үүнийг нь ШӨХТГ-аас эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батаа(202.70.46.199) 2015 оны 03 сарын 13

Балай авгай нэг саалийн үнээнээсээ салчих гээд байна уу

0  |  0
Зочин(122.201.21.208) 2015 оны 03 сарын 12

Дэмжиж бна Сөх ийн дээд зөвлөлийг татан буулгах хэрэгтэй Арвин авгай болиосой билээ дээ

0  |  0
зочин(202.179.15.167) 2015 оны 03 сарын 11

Татан буулгахыг иргэд дэмждэг.

0  |  0
зочин(202.179.15.167) 2015 оны 03 сарын 11

Татан буулгахыг иргэд дэмждэг.

0  |  0
hi(27.123.214.110) 2015 оны 03 сарын 11

Arvin guai davraad baigaarai. Huulindaa zahiragdaach.

0  |  0
Top