Усны сав дээр зургаа хэвлүүлсэн Засаг даргад хариуцлага тооцохоор болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийн зургаа хэвлүүлсэн нь шуугиан тарьсан. Тэгвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж АТГ-аас О.Амгаланбаатарт хариуцлага тооцохоор болжээ. 

Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан талаар АТГ-т мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(180.149.78.20) 2015 оны 03 сарын 12

usan tolgoi

0  |  0
bnequ5(103.10.23.18) 2015 оны 03 сарын 12

Онигоотой юм аа,,,,,,,,,,,,,,,,

0  |  0
bnequ5(103.10.23.18) 2015 оны 03 сарын 12

Онигоотой юм аа,,,,,,,,,,,,,,,,

0  |  0
зочин(150.129.142.182) 2015 оны 03 сарын 11

зэрлэг тэнэг хог вэээээ

0  |  0
pesd(27.123.214.108) 2015 оны 03 сарын 11

Eruul us, erguu zasag

0  |  0
gfyhu(202.126.89.215) 2015 оны 03 сарын 11

Тэгвэл таарна даварсан даам гарцан амьтан бэ ичдэггүй юм бх даа

0  |  0
Top