Г.Ганхүү ИЗНН 2016 оноос өмнө АН-тай нэгдэх ёстой

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

ИЗНН-ын Их хурал өнөөдөр болж байна. 15 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа энэ хурлын гол сэдэв нь тус намын шинэчлэлийн асуудал болоод байгаа юм. Энэ намыг олон жил толгойлсон С.Оюуныг өөрчлөх ёстой гэж үзэх хүн байхад Засгийн газраас гарах ёстой, өөр том намтай нэгдэх ёстой гэсэн саналууд ч гарч байгаа юм. ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхүү тус намыг АН-тай нэгдэх ёстой гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлж байгаагаас харахад шинэчлэл хийх хүсэлтэй хүн олон байгаа бололтой. Энэ талаар ИЗНН-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхүүгээс тодрууллаа. 

- Яагаад ИЗНН-ыг өөр том намтай нэгдэх ёстой гэж та үзэж байгаа вэ?

- Байгуулагдсан цагаасаа хойш парламентын суудалтай, төр засгийн бодлогод өөрийн гэсэн өнгө аяс, байр суурьтай нам байж ирсэн. Гэхдээ биднийг жижиг намын тоонд оруулдаг. Тиймээс намын шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Ер нь цаашдаа сонгуулийн хууль хүссэн, хүсээгүй ч хоёр намын дамнуурга руу шахдаг. Тийм учраас цаашдаа нэг талдаа орж хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэг. Харамсалтай нь би намдаа цөөнх болоод байдаг. Шулуухан хэлэхэд 2016 оноос өмнө ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурь дээр хатуу байдаг. Үүнийгээ ч намын гишүүддээ уриалсаар байх болно. Энэ нь том шинэчлэл болох байх гэж бодож байна.

- Намын удирдлагууд таны энэ байр суурийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Намын удирдлагууд нааштай хүлээж авч байгаа. С.Оюун гишүүн ч бас нэг талдаа гарсан нь дээр. Үзэл баримтлал, бодож санаж явдаг зүйл ч АН-тай утга нэгтэй гэж илэрхийлдэг. С.Дэмбэрэл дарга ч гэсэн зөв, цаашдаа дэмжинэ гэж баярын хурал дээр хэлсэн. 

Б.Мяасүрэн

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(2.132.179.187) 2015 оны 03 сарын 10

ямар геечиин мундаг политик гараад ирчее ве

0  |  0
suh(103.229.121.163) 2015 оны 03 сарын 10

iimerhvv xvmvvs yls turd yabaad baihaar mongol hls mini yaaj uudluh bee dee

0  |  0
ббббббб(112.72.13.195) 2015 оны 03 сарын 10

Энэ нэг дүүфф гар өөрөө л ардчилсан намдаа элсэнэ биздээ ккккк

0  |  0
naraa(202.70.43.18) 2015 оны 03 сарын 10

Oyun ahiigaa bodood negdehgui bailgui dee Anhnaasaa l tegj salsan shuu dee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
zochin (103.23.51.2) 2015 оны 03 сарын 10

Энэ шоучин залуу улс төрд гараад хэрэггүй байх гэж бодож байна

0  |  0
Top