С.Оюун: ИЗНН даргаа солих эсэхийг гишүүд шийднэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнөөдөр ИЗНН-ын 15 жилийн ойн баярын хурал болж байна. Энэ үеэр ИЗНН-ын удирдлгуудтай тус намын даргыг солих эсэх асуудлаар тодрууллаа.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун:  Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн

- ИЗНН байгуулагдсанаасаа хойш 10 гаруй жилийн хугацаанд аль болох бүтээлч бодлоготой нам байхыг хичээсэн. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин байсан ч Засгийн газарт хоёр ч удаа орж эвслийн Засгийн газартай хамтарч ажиллаж байсан. Гэхдээ сөрөг хүчин байсан ч, цөөнх байсан ч, олонхид ороод хамтраад ажилласан ч гэсэн улс орноо хөгжүүлэх гол бодлогуудаа төрийн бодлого болгохын төлөө явах ёстой гэсэн байр суурьтай ажиллана. Сайн засаглалаас ногоон хөгжлийг урагшлуулахын төлөө сүүлийн гурван жилд идэвхитэй явсан. Өнөөдөр дэлхийн нийтийн чиг хандлага ч ийм болж байна.

Ер нь бид нарын бодлого аль нэг тал руугаа хэд туйлширахыг эрмэлздэггүй. Ялангуяа хэт их популист, олон түмнээс дэмжлэг л авахын тулд амлалт өгдөг хавтгайрсан халамжийн бодлогыг дэмждэггүй. Цөөнх ч гэсэн бүтээлч байхыг л хичээдэг. Шүүмжилсэн ч гэсэн оронд нь ямар бодлого байх вэ гэдгийг гаргаж ирэхийг улс төрийн намуудын хамгийн гол зорилго гэж бодож байна. Цаашдаа бид эдийн засгийн хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих ёстой гэж үзэж байна. Улсын төсөвт хэдэн төгрөг орж ирэх вэ гэх биш тэр бизнес нь хэдэн ажлын байр бий болгож байгаа юм бэ? Хэдэн иргэн ажилтай, орлоготой болж байгаа вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө одооноос боловсруулж эхэлж байгаа.

- Намын даргаа солих асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Намын дарга их хурлаар нэр дэвшинэ. Манай нам бол ардчилсан, гурав хүртэл даргатай байж болдог дүрэмтэй. Ямар ч байсан гишүүд л шийднэ дээ. Сонгууль ойртож байгаа учраас хариуцлагатай л байх ёстой гэж бодож байна.          

 - ИЗНН-ын дарга, УИХ гишүүн С.Дэмбэрэл: ИЗНН-д шинэчлэх асуудал байгаа

- Аль ч улс төрийн нам өөрийгөө байнга шинэчилж байх ёстой. Тийм ч учраас “Иргэний зориг ногоон нам”-ын хувьд либерал үзэл, ногоон хөгжил буюу тогтвортой хөгжил хослуулж байгаа. Энэ талаараа зайлшгүй шинэчлэх өөрчлөх зүйлүүд бол байгаа. Монголын бүх намуудын хувьд шинэчлэгдэнэ гэдэг бол хамгийн түрүүнд тэдний удирдаж байдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах гэсэн баримжаа чиг авч байдаг улс төрийн намуудын төлөвшил. Өөрөөр хэлбэл намуудынхаа тухай хуулийг хамгийн түрүүнд өөрчлөх чиглэлээр ажиллана. Мөн  сонгуулийн тухай хууль байна. Эдгээр хуулийн талаар ажлын хэсэг нь гарсан байгаа.

- Намын даргаа солих асуудал яригдаж байсан та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Манай нам бол нэг хүний нам биш. Гурав хүртэлх даргатай байж болно гэсэн хамтын удирдлагын зарчимыг хэдэн жилийн өмнө нэвтрүүлсэн. Тийм учраас хоёр намын дарга, гурван намын дарга өөр өөрсдийн хариуцсан чиг үүрэгтэй. Ингэснээрээ илүү ардчилсан, хариуцлагатай хамтын удирдлагын зарчимыг нэвтрүүлсэн.

Б.Мяасүрэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарга(108.200.49.127) 2015 оны 03 сарын 09

Дарга аа солих уу үгүй юу гэдгийг гишүүд шийднэ гэнэ ээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Оюун л дахиад дарга болно биз. Худлаа битгий жүжиглэ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top