”30 орчим насны этгээдийг сэжигтнээр татан шалгаж байгаа”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнгөрсөн амралтын өдрүүдэд банк дээрэмдсэн хэрэг гарсан тухай манай сайт мэдээлсэн. Гэмт этгээд “Капитрон” банкны "Сандэй" тооцооны төвд халдаж 20 орчим сая төгрөг дээрэмдсэн ч түүнийгээ авч чадалгүй гарч зугтжээ. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

- Өнгөрөгч амралтын өдөр арилжааны банкыг дээрэмдсэн хэрэг гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- 2015 оны 3-р сарын 7-ны өдөр Цагдаагийн байгууллагад  Арилжааны банкинд халдлага гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэртбайрлах  арилжааны банканд  30 орчим насны этгээд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан халдлага үйлдэж 20 орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан хэрэг  гарсан . Уг хэрэг дээр цагаадийн  байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн этгээдийн дээрэмдсэн 20 сая төгрөгийг цагдаагийн байгууллага олж тогтоосон байгаа.  Мөнгийг эд мөрийн баримтаар хураан аваад шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах үйл ажиллагаа хийгдээд явж байна.

- Хоёр хүнийг сэжигтнээр шалгаж байгаа гэсэн үнэн үү?

- 30 орчим насны нэг этгээдийг сэжигтнээр татаад шалгаж байгаа.

- Сүүлийн үед банк болон шатахуун түгээх газруудыг дээрэмдэх хэрэг гарах болсон. Ялангуяа бэлэн мөнгө ихээр төвлөрсөн газруудыг дээрэмдэх явдал гарч байна?

- Өнгөрсөн 2014 онд Монгол Улсын хэмжээнд  онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 98 хувьтай байгаа. 2015 он гарсаар "МТ" колонкийн хэрэг болон, таксины жолоочийг дээрэмдсэн хэргийг хамгийн дээд тал нь 48 цагийн дотор илрүүлсэн байгаа. Ерөнхийдөө энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс, ялангуяа бэлэн мөнгө ихээр төвлөрдөг газруудыг хяналтын камеруудыг сайжруулах, тухайн серверийг өөр газар байрлуулахыг шаардаж хяналт тавин ажиллаж байна. Мөн гэмт хэрэг гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэх хоорондын харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллаж байна. 

Д.Эрдэнэсолонго

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.10) 2015 оны 03 сарын 10

Үнэт эд зүйлсийн тээвэр, хадгалалт хийдэг тусгай хамгаалалтын албаны тогтолцоог манайх нэвтрүүлэх цаг болсон! Бэлэн мөнгө = их эрсдэл шүү дээ, хамгийн харамсалтай нь цаана нь эрдэнэт хүний амь.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 09

Энэ улс орон чинь эх толгойгоо ч алдаж дууслаал даа

0  |  0
jinjii(43.242.243.58) 2015 оны 03 сарын 09

hulgailsan munguu gazar deeree orhiod zugatsan gee biz dee .tsagdaagiin baiguullaga mungiig olloo ch geh shig jaahan bagtsaatai boditoi medeelel hiigeechee

0  |  0
Top