Согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 220 жолоочийг журамлажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн амралтын хоёр өдөр 638 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгдсэн байна. 

Үүнээс зам тээврийн ослоор нэг хүн нас барж,  27 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 12 жолооч бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 220 жолоочийг журамласан байна. Энэ амралтын өдрүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэнтэйгээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч тэр дундаа эмэгтэй жолооч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлыг гаргажээ. Түүнчлэн эцэг, эхчүүдийн хайхрамжгүй хэнэггүй, байдлаас шалтгаалан  хүүхэд зам тээврийн осолд олноор өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга хэлж анхааруулах, сэрэмжлүүлэг өгч хэвших нь зүйтэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top