В.Путин цалингаа 10 хувиар буурууллаа, харин манайх?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Хямрал дээр дооргүй үргэлжилж, улсын эдийн засаг хүндхэн л байна. Ийм үед хаа хаанаа хэмнэж, зардлаа танах нь хямралаас гарах гол гарц гэж Засгийн газрын тэргүүн маань хэлж байв.

Ажаад байхад Монгол Улс ганцаараа хямарсангүй. Манай хойд хөрш Орос ах нар ч бас барууныхны удаа дараа авсан хориг арга хэмжээнээс үүдэж дотоодын эдийн засгаа багагүй сүйтгүүлж байна. Европ руу гаргадаг гол нэрийн экспортод чиглэсэн бүтээгдэхүүнүүд нь хориглогдсон тул Оросын эдийн засаг өнгөрсөн оны энэ үеэс 7.4 хувиар буурч, рублийн ам.доллартай тэнцэх ханш ч суларсан юм.

Ийм үед Оросын төр засаг төрийн зөөлөн нуруугаа харуулжээ. Яаж гэвээс, улсын ерөнхийлөгч В.Путин өөрийн цалингаа 10 хувиар бууруулж, үүгээр зогссонгүй Төрийн Думын гишүүд, сайд нарын цалин хангамжийг ч тодорхой хувиар багасгалаа. Үүнийг дагаад өндөр цалинтай шүүгч, прокурор, яамны төрийн нарийн бичгийн дарга нар сар бүр гар дээр авах цалингаасаа 20 хувь хүртэл бууруулжээ. Үлэмж төсөвтэй аль ч төрд энэ хэмжээний таналт асар их хэмнэлт үзүүлж, төсвийн мөнгөний “нурууг” тэр хэрээр тэнийлгэдэг сайн талтай.

Манайх засаглалын хямралд өртсөн улс. Тэгвэл эх орныхоо эрх ашгийн төлөө гадаад зах зээлээ тануулж, геополитикийн улмаас эдийн засаг нь хямарч буй ОХУ-ын жишгийг дагаж манай төрийн томчууд цалин пүнлүүгээ бууруулахад болохгүй нь юу гэж. Тэртэй тэргүй ам.долларын өсөлт иргэдийн түрийвчэнд буй мөнгөний 40 хувийг шууд “хулгайлж” буй өнөө үед нийгмийн худалдан авах чадвар, амь зуух хэлбэр улам хэврэгшин, доройтож байна.

Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч сар бүр авдаг 1.444.000 мянган төгрөгийнхөө 10 хувь буюу 144400 төгрөгийг сар бүр танавал 12 сарын дараа 1,728,000 төгрөг хэмнэнэ. Ийм жишгээр бусад сайдууд ч сар бүр авдаг 1-3 сая төгрөгийн цалингаасаа тодорхой хэмжээгээр танавал ядаж л 100 хүүхдийн сарын тэтгэмж, таван оюутны тэтгэлэг тэдний халааснаас сул ороод ирэх боломж бий. Иргэд бүсээ чангалж байдгаа шавхаж байхад яагаад төрийн томчууд хямралын эсрэг үлгэр дууриал үзүүлж болохгүй гэж?

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 03 сарын 10

manai ix xural zacgiinn gazriin caiduud bur 30 xubi buruulax bolomjtoi tancag tsaillagaa bagacgax xeregtei deereecee zorigtoi alxam xiibelk bucad ni duurianaada ter mongoo orx tolgoilcon olon xuuxedtei exchuud onchin orooconn xuuxduuded zoriulbal taarnaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Догсом(180.149.78.26) 2015 оны 03 сарын 09

Путингын сарын цалин хэд вэ

0  |  0
Путин сард хэдийг ав(180.149.78.26) 2015 оны 03 сарын 09

догсом

0  |  0
иргэн(203.91.117.4) 2015 оны 03 сарын 09

харж л байя

0  |  0
......(150.129.143.184) 2015 оны 03 сарын 09

Ter oros er ni hamaa bn aa, p I z d a gej

0  |  0
быбө(89.40.229.85) 2015 оны 03 сарын 09

дэмжиж байна

0  |  0
Top