Арилжааны банкуудын шүүх хурал энэ долоо хоногт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас арилжааны банкууд зээл олгохдоо үйлчилгээний зардал гэж нэг хувийн шимтгэл авч буй нь хууль бус гэж үзэн шаардах бичиг хүргүүлсэн юм. Үүнийг арилжааны 13 банкны удирдлага эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж давж заалдсаны дагуу шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр болсон билээ. Тухайн хурлын үеэр шүүгч энэхүү хэргийг шүүхээс татгалзсан учраас тус хурал 14 хоногоор хойшилсон юм. Дээрх хэрэгтэй холбоотой шүүх хурал энэ долоо хоногт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top