”Капитрон” банкийг дээрэмдсэн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнгөрөгч бямба гарагт буюу 3-р сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороолол орчимд байрлах банкийг дээрэмдсэн хэрэг гарсан тухай эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл "Капитрон" банкний тооцооны төвөөс их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан бололтой. Гэмт этгээд буутай халдсан бөгөөд 20 орчим сая төгрөг дээрэмдэн хэргийн газраас зугтсан гэж эх сурвалж мэдээлж байгаа ч холбогдох албаныхан  тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top