Шүлхийгээр 767 мал өвчлөөд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Ховд аймгийн Булган, Үенч сумдад гарсан шүлхийгээр 767 мал өвчилж, нэг бяруу үхээд байна. Үүний улмаас малд 58 мянган тун вакцин тарьж эхлээд байгаа бол ариутгал халдваргүйтгэлийн хувцас, зүү, тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Мөн шүлхийн зургаан голомтод 7000 хүн, 8000 гаруй мал байгаа бөгөөд өдөрт 4-5 мал шинээр өвчилж буйг эх сурвалж мэдээллээ. Иймд Булган сум дахь хилийг хаалгүйгээр нэвтрэх зорчигчдын тоог тодорхой хэмжээгээр хязгаарлаж улс хооронд нэвтрүүлж буй юм байна. Хятадын тал ч мөн хил хаалгүй, зорчигдын тоог хязгаарлаад байгаа аж.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top