Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнөөдөр дараах үйл явдлууд болно

- Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Баянгол дүүргийн хүн амын 37.2 хувийг залуучууд эзэлж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн төвийг байгуулж байна. Энэхүү төвийн нээлт 12:00 цагаас БГД-ийн 6 хорооны дэргэд болно. 

- 09:30 цагаас Драмын эрдмийн театрт ИЗНН-ын 15 жилийн ойн баярын арга хэмжээ эхлэнэ.

- 11 цагт Монгол Ньюс дээр хэвлэлийн бага хуралд урьж байна. 
Боловсрол , соёл шинжлэх ухааны сайд Н. Гантөмөрөөс эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцилж буй үр дүн муутай ажлаа зогсоож, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээн, гаргасан шийдвэрээ эргэж харахыг Олон талт оролцооны байгууллагууд албан ёсоор шаардаж буй тухай мэдээлэл хийнэ.

Ц.Мөнхбаяр нарын уул уурхайн компаниас 67 сая төгрөг авсан гэх асуудлаар АУМ компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ. энэ тухай маргааш буюу 3 сарын 9-нд Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top