Хэрэглэгчид эрхээ хамгаалж сурна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Хэрэглэгч эрхээ хамгаалж, тэмцэж чаддаггүйгээс болж хохирч байгааг үндэслэн

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах  Нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ээлжит  зургаадугаар чуулганаар 2015 оныг “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” болгон зарлалаа.

Монгол Улсын  21 аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа салбар нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцсон энэ  чуулганаар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн аж.  Энэ талын  эрх ашгийг хамгаалах эрхзүйн тогтолцоог улам боловсронгуй болгох, хэрэглэгч өөрийнхөө төлөө эрхээ хамгаалахад сургах, соён гэгээрүүлэх, сурталчлах нь зүйтэйг энэ чуулганаар онцолжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top