Р.Амаржаргал: “Эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдийн асуудлаар хуулийн 10 төсөл байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт  ажиллах үеэрээ “Эхийн Алдар” одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо.

Тэрбээр  “Сүүлийн 5-6 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс багагүй хууль, тогтоолын төсөл боловсруулан баталсан байна. Эдгээрээс онцгойлон дурдах шаардлагатай хуулиуд нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай (2010.06.25), Нийгмийн халамжийн тухай (Шинэчилсэн найруулга - 2012.01.19) хуулиуд юм. Дээрх хуулиудаар эхчүүд, тэр дундаа олон хүүхэдтэй эхчүүдэд төрөөс хэрхэн, хэдий хэмжээний урамшуулал олгох, ямар нийгмийн халамж үзүүлэхийг шийдвэрлэх үйл явцад нэг шат ахиулж чадсанаараа онцлог юм” хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлэгдэж байгаа эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдийн асуудлаар хууль, бусад шийдвэрийн төсөл 10 байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эхэд урамшуулал олгох тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа хуулийн төслүүдийг дурджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top