Алдарт эхийн одонтой 1000 ээж чуулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн ордонд  Алдарт эхийн одонтой мянган ээж чуулж байна. Төрийн ордны их танхимд болж байгаа энэхүү чуулганд  нийт 21 аймаг, 9 дүүргийн 1000 ээж оролцох юм.

Өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож  ээжүүдэд баяр хүргэж үг хэлнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top