Вашингтонд ажилллажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 07

УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд асан одоогоор Станфордын их сургуулийн олон улс харилцаа ардчилал улс төрийн хүрээлэнгийн тэнхимийн эрдэмтэн судлаач Г.Занданшатар АНУ-ын Вашингтон хотноо 2015 оны 02-р сарын 07-ноос 2-р сарын 17-ны өдрүүдэд ажил хэргийн уулзалтуудыг хийлээ. Түүнийг АНУ-ын Сенатын гишүүн Хатчинсон, Гепхард нар нар хүлээн авч Парламентын Ордон (The Capital)-ны Сенатын танхимд өдрийн зоог барьж, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал болон Монголын ардчилал зөв замаар явж буй эсэх талаар санал солилцож Монгол улсад тулгамдаж буй эдийн засгийн болон бусад асуудлуудыг шийдэхэд бүхий л талаар туслах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн AНУ-ын Төрийн Департмент (United States Department of State )-ын Ази Номхон далайн асуудал эрхэлсэн ТНБД –ын орлогч хатагтай Сюзан Торнтон, Төрийн департментийн протоколын албаны дарга, Питер Селфриж нар хүлээн авч Монгол улсын гуравдахдагч хөршийн хувьд баримтлах бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн Hafezicapital компанийн зохион байгуулсан, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын уулзалтанд оролцож өөрийн улсад хөрөнгө оруулалт татах талаар тодорхой шийдэлд хүрсэн.

Мөн АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл, “Монголчууд Америкт” номыг зохиогч Г.Галбадрах, хөгжмийн ая зохиогч С.Сансаргэрэлтэх, Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд сургуулийн багш, Монгол Соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ болон АНУ-ын төрийн, хувийн байгууллагад ажиллаж буй ажиллагсад, хувиараа бизнес эрхлэгчид түүнчлэн Харвард, Жорж Вашингтон, Жорж Таун, Стрэеэр (Strayer), Виржиния Олон улсын (Virginia Internatiol University), Дэвра (DEvry) Их сургуулиудад суралцагчидтай уулзан Монголын өнөөгийн байдал, ардчилалын үнэт зүйл, АНУ дахь Монгол судлал, Дилав хутагт мэндэлсний ойн хурал болон, Монголын ардчилал бидний хүсч тэмүүлж байгаа ардчилал мөн эсэх, системийн хямрал тогтолцооны гажиг холимог дэглэм тогтож байгаа талаар судалгааны дүгнэлт санал бодлоо харилцан солилцон АНУ-д ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн оролцоо, эх орноо гэсэн сэтгэлээрээ төлөө гар бие оролцож хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baba(112.72.13.231) 2015 оны 03 сарын 08

Ene mongoliin. Toriig toloolox xvn mon vv xydalaa shoy xiix ee bolildoo ajiljee ch gex shig ichmeer um da

0  |  0
kazakstan(37.151.35.55) 2015 оны 03 сарын 08

Zandanshatariin egch Ouynchimegiig bagiin naiz Hyandag ni haij bn aa 87056310852 ruu zalgarai

0  |  0
kazakstan(37.151.35.55) 2015 оны 03 сарын 08

Zandanshatariin egch Ouynchimegiig bagiin naiz Hyandag ni haij bn aa 87056310852 ruu zalgarai

0  |  0
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
monhoo(150.129.143.114) 2015 оны 03 сарын 07

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р

0  |  0
Top