Эдийн засгийн зөвлөл, популизмын хэлэлцүүлэгтэй долоо хоног

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 07

УИХ- ын намрын чуулган завсарлахтай зэрэгцэн улс төр унтаа байдалтай болчихлоо. Засгийн газар байгаа  үгүй нь мэдэгдэхгүй,  эдийн засгийг сэргээх талаар дорвитой хийж буй ажил, шийдэл, чимээ аниргүй нам гүм.  Улирч буй долоо хоногийн  улс орны ажил үйлс нэг иймэрхүү анир гүм талдаа.

Долоо хоногийн эхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн мэдээлж буйгаар тус байнгын хороо  намрын чуулганы хугацаанд  29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 169  асуудал хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар 124 хуулийн төсөл, УИХ-ын 26 тогтоолын төсөл, байнгын хорооны дөрвөн тогтоол, мөн 13 албан тушаалтныг чөлөөлөх томилох асуудал хэлэлцсэн байна. Нийтдээ 20 хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан гэв.

Энэ долоо хоногт  Ерөнхий сайдын дэргэдэх  Эдийн засгийн зөвлөл хуралдсан нь  эдийн засгийг сэргээх томоохон шийдлийн угтал болов уу хэмээн харж байна.  Хоёр дахь удаагаа болж байгаа энэ удаагийн хурлаар  УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, татварын бодлогоор эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын 41 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгаагаа дуулгав. Энэ төлөвлөгөө ойрын үед Засгийн газрын хуралдаанаар батлагдах бололтой.   

Өнгөрч буй долоо  хоногт  анх удаа популизмын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. “Улс төр ба популизм” сэдэвт  эрдэмтэн судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг “Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан юм.

Популистууд гэж хэн болох, популизмын хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг, сөрөг үр дагаврууд ямар байдгийг тодорхойлох зорилготой энэ хэлэлцүүлгийг  амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийв. Тэрбээр айлчлалынхаа үеэр  ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркельтай уулзаж ажил хэргийн яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

Берлинд болж буй дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн гэгддэг  ITB үзэсгэлэнд Монгол улс албан ёсны түнш орноор оролцон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээсэн нь  Монгол Улсын нэр хүндийг илэрхийлэх нэгэн үйл явдал байв.  

Айлчлалын үеэр болсон хэвлэлийн бага  хурал дээр ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел “Герман Монголын харилцаа тун  онцлогтой. Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй байгаа ч эдийн засгийн харилцаа удаашралтай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс эдийн засгийн хамтарсан төслийг хүссэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй” хэмээн онцлон тэмдэглэсёэн нь эн салбар дахь хууль эрх зүйн орчин чинь тогтворгүй байгаа шүү гэдгийн нэг сануулга байж мэдэх юм.

Өнгөрч буй долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр сэмхэн ирээд буцлаа. Ер нь түүний Монголд ирж очих нь нүднээс далдуур. Тэрбээр С.Батбалдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеэс эхлэн Монголын Засгийн газарт зөвлөдөг болсон. Энэ уламжлал давтагдаж байгаа  бололтой.  Харин чухам ямар зөвлөгөө өгдөг, үр дүн нь юу гэдэг нь тун бүрхэг бөгөөд энэхүү зөвлөх үйл ажиллагаандаа хэдий хэмжээний төлбөрийг хэнээс авч байгаа нь бүр тодорхойгүй.

УИХ чуулган завсарлаж, гишүүд ихэвчлэн тоойрогтоо ажиллаж байна. Долоо хоногийн дундуур УИХ-ын дарга З.Энхболд  Дундговь, Өмнөговь аймагт ажиллахаар явсан. Энэ үеэрэээ Дундговьд хэрэгжиж буй Шинэ сумын төв төсөл болон Өмнөговийн  уул уурхайн төвүүдийн ажил байдалтай танилцаж яваа аж.

П.Булган

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
321(202.126.89.176) 2015 оны 03 сарын 07

Улс төрчид завсарлага нэрээр зугаалганд гарч энд тэнд очиж дайлуулж цайлуулж явна

0  |  0
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
monhoo(150.129.143.114) 2015 оны 03 сарын 07

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р

0  |  0
Top