Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын гишүүн С.Оюунд Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардуулахаар болсон байна. Улс төр иргэний нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, ардчилал хүний эрхийг хамгаалагч бүсгүйчүүдэд энэхүү шагналыг олгодог аж. Уг шагналыг НҮБ дахь АНУ-ын байнгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч Др.Ж. Керкпатрикийн дурсгалд зориулан бий болгожээ. С.Оюунтай хамт уг шагналыг Финланд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен гардан авна.
Сэтгэгдэл ( 1 )
Гадныхан естой нудээ олж шагнах юмаа. Баяр хургэж, амжилт хусье. Мундаг сайхан эмэгтэй шуу. Эгнийн даруу ийм хуухнууд монголд олон байдаг болоосой.