Нөөцийн өвсийг малчдад 1500 төгрөгөөр олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Энэ сарын тавны өдрөөс эхлэн малчдад нөөцийн өвсийг борлуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Дархан сумын аюулгүйн нөөцөд 2013 онд бүрдүүлсэн өвсийг цас их унаж малын бэлчээр хомсдож өвөлжилт хүндэрч байгаа малчдад нийлүүлэхээр болсон аж. Өнөөдрийн ханшаар зах зээлд нэг боодол өвс 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол нөөцийн өвсийг нэг боодлыг нь 1500 төгрөгөөр малчдад өгөхөөр болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top