Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харъяа Цагдах хорих 461-р ангид баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг Дэнзэнгийн хэрэгтэй холбоотойгоор ийнхүү баривчилсан байна. Түүнийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон бөгөөд АТГ-аас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст Я.Батсуурийг хорих шаардлагатай хэмээн үзсэн талаар мэдээллэж байна.
Харин түүний хоригдсон талаар тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтан тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар мэдэхгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
amerikad baihdaa yanhan abaad buudald Honool yabdag gar baisan shdee