Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү ажиллагаа өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр 11:30 цагт болох бөгөөд төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар, хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино хэмээн холбогдох албанаас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )