Эрүүл мэндийн даатгалаар 989 байгууллага үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийсэн байна. Ингэснээр энэ онд нийт 989 байгууллага гэрээ хийснээс 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 32 рашаан сувилал, 689 эмийн сан үйлчлэх аж.

Эдгээрээс нийслэлд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, эмийн сан 188 байгаа аж. Одоогийн байдлаар гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт бүрэн гараагүй байгаа бөгөөд гэрээ байгуулж дуусмагцаа олон нийтэд мэдээллэх юм. Байгууллагуудтай хийж байгаа гэрээнд даатгуулагчийн нийт төлбөр тооцооны 10-45 хувиас доошгүйг нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд болон төлбөрийн бусад картаар гүйцэтгэж хөнгөлөлт, урамшууллын арга хэрэгслийг нэвтрүүлэх, үйлчилгээний төрөл бүрээр даатгуулагчдад тусламж, үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтий заавал үзүүлэх юм.

Д.Солонго

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top