Цахимаар газар өмчилсөн иргэд 10 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон  иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах ёстой. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг 2 дугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК  ажил гүйцэтгэнэ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top