Хахууль авсан сургуулийн захиралд 5 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л-ын авлигын хэргийн шүүх хурал өчигдөр болжээ. Ажиллаж байх хугацаандаа тэрбээр гурван хүнийг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан нь тогтоогдсон байна. М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлсэн  байна.

Шүүх хэргийг өчигдөр хянан хэлэлцээд хахууль авсан Л-с 100000 төгрөгийг хурааж 5 жил 1 сарын хорих ял оноожээ. М-д 2 жилийн хорих ял,  Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.  Мөн шүүгдэгч П-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top