Багш нарт илүү цагийн хөлсийг нэмж олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Энэ сарын 16-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн их дээд сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт өөрчлөлтийг оруулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл их дээд сургуулийн хичээл 07:40 цагт, Бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 08:00 цагт, Төрийн байгууллага яам, Засгийн газрын агентлаг, харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллаг болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил 08:30 цагт тус тус эхлэхээр болж байгаа. Ингэснээр замын түгжрэлийг бууруулах юм. Уг хуваарийг мөрдөж эхлэснээр улсын цэцэрлэгүүд оройн 18:00 цаг хүртэл сунгаж ажиллах болсон юм. Ингэснээр цэцэрлэгийн багш нар өдөрт 1 цагаар илүү ажиллаж бөгөөд энэ өөрчлөлтийг эцэг эхчүүдийн ажил тарах цагтай уялдуулж хийсэн байна. Харин багш нарын илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэмж олгохоор болжээ.

 Д.Солонго 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top