Лиценз олгохдоо төхөөрөмж худалдсан нь хууль зөрчжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ноцтой зөрчил илрүүлжээ. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдан авсан аж. Мөн уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд долоо хоног нэвтрэх эрхийг 500 мянган төгрөг, нэг сар бол хоёр сая төгрөгөөр авах шаардлагыг тавьсан байна. Харин ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй байсан байна. Тиймээс хууль зөрчсөн тул энэхүү ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Мөн өрсөлдөөний тухай хууль, тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгохоор болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
больё(202.21.113.198) 2015 оны 02 сарын 11

иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байж төрийн үйлчилгээг авахын тулд яасан өндөр төлбөр төлөх гэж. энэ ч арай дэнднээ. сайн шалгавал тэр байтугай юм гарна даа.

0  |  0
Top