Авто тээврийн татварыг улсын дугаарын сүүлийн орноор төлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл болон төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам баталсан байна. Уг журам нь нийслэлд авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамрагдах албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах юм. Энэ журам батлагдсанаар авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн орноор тогтоосон байна.

Тухайлбал

1, 6 - нэгдүгээр сард 
2, 7 - хоёрдугаар сард 
3, 8 - гуравдугаар сард 
4, 9 - дөрөвдүгээр сард 
5, 0 - ээр төгссөн бол тавдугаар сард хамрагдан тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан  татвараа төлөхөөр зохион байгуулах аж. Ингэснээр албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулж, нэгдсэн нэг наалт олгохоор заажээ.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top